Засгийн газарОнцлох

Газрын харилцааны эрх зүйн орчинг сайжруулна

Монгол Улсын Шадар Сайдын ахалсан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны ээлжит цахим хуралдаанаар 2020 оны ажлаа хэлэлцэж, энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. 

Шадар сайд Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн стандартыг 45 хоногт багтаан батлуулахыг Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Стандарт, хэмжил зүйн газарт  үүрэг болгов.

Мөн 24 арга хэмжээг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр болов. Ингэснээр төрийн байгууллагууд нэгдсэн мэдээлэлд үндэслэн “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбарын бодлого, төлөвлөлтөө боловсруулах суурь нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм.

Хороо нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын шинэтгэлийн чиглэлээр УИХ, Засгийн газраас баталсан хууль, тогтоомж бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны төлөвлөгөө болон олон улсын гэрээний хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлагаар удирдан зохион байгуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй. Хороонд сайд нар болон чиглэлийн агентлаг, газрын удирдлагууд багтдаг юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version