Эдийн засагFocus

43 хувьцаат компанийн 1,653,306 ширхэг хувьцаа арилжигджээ

2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 1,036,291,788 төгрөгийн үнийн дүн бүхий 1,653,306 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 22 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол шевро” ХК (MVO+15.00%) болон “Булган ундрага” ХК (BUN +14.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Шарын гол” ХК (SHG -14.98%) болон “Ариг гал” ХК (EER -12.66%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 1,334,546 ширхэг нэгж эрхийг нийт 381,148,096 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.02 хувиар өсөж, 36865.89нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,717,527,661,637төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version