ЕрөнхийлөгчУИХАНОнцлох

Н.Алтанхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарт уриалга хүргүүллээ

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, тус холбооны зөвлөх, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар нийт эмэгтэйчүүдээ төлөөлөлөн нэр бүхий таван хүнд уриалга шаардлага хүргүүлж байгаа тухайгаа мэдээллээ. Уг шаардлагад:

АН-ын 200 орчим мянган гишүүний дэмжлэгээр нам удирдаж, төрийн өндөр албан тушаал хашсан болон хашиж буй эрхмүүд хувийн таагүй харилцаа, өс хонзонгоор толхилцсоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хаяанд тулж ирлээ. Сүүлийн 15 жилийн хугацаанд намын даргаар ажиллаж ирсэн Н.Алтанхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг хэлэлцээрийн ширээний ард сууж, үүрэг хариуцлагаа ухамсарлах цаг иржээ. 

Өдгөө АН-ын хувь заяа хэдхэн хүнээс шалтгаалж, хөсөр хаягдаж болохгүй хэмээн үзэж байгаагаа хэлээд эдгээр таван хүнээс үүрэг хариуцлага нэхэж байгаа гэдгийг дурджээ. 

Хуулийн хугацаанд таван эрхэм ойлголцож, ялалт байгуулж чадах хэн нэгнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлж чадахгүй бол АН-ын гишүүд бид уучлахгүй. Дараа дараагийн ёс зүй дүрмийн хариуцлага хүлээж байгааг сануулав.

Иймд яг одоо дээрх таван гишүүнийг АН-ын төв байранд яг одоо ирж, хэлэлцээрийн ширээний ард суухыг шаардаж байгааг мэдэгдлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version