Эдийн засаг

Монгол Улсын 2016 оны төсөв батлагдлаа

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад дагалдан өргөн барьсан хууль, УИХ-ын тогтоолын төслүүд Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдлаа.

Монгол Улсын Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.4 хувь, тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.8 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 940.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 3.4 хувьтай байхаар тус тус батлагджээ.

Ингэхдээ бүх шатны төсөвт байгууллагад хэмнэлтийн горимыг мөрдөж, гадаад, дотоод албан томилолт албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт, семинар, ном хэвлэлийн зардал зэрэг тэвчиж болох бүх урсгал зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 25.4 хувь, нийт зардал 7954.4 тэрбум төгрөг байхаар батлав.

Шинээр нэг ч хөрөнгө оруулалт хийхгүй бөгөөд төсвийн нийт алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.4 хувьтай тэнцүүлэхээр баталсан юм. 2016 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ хэд хэдэн агентлагийг татан буулгаж, нэгтгэхээр оруулснаас Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай нэгтгэх шийдвэр гаргалаа. Мөн Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэж, Хууль зүйн эрхлэх сайдын хүрээнд болгов.

Мөн төрийн өндөр албан тушаалтны цалинг 10 хувиар бууруулах саналыг дэмжээгүй бөгөөд гишүүдийн туслах, зөвлөхийн орон тоог цомхотгохгүй байхаар төсөвт тусгалаа. Ирэх онд төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу сайд нарын зарцуулах хөрөнгийг дараах байдлаар тодорхойлжээ.

1. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга – 4.7 тэрбум

2. УИХ-ын дарга – 18.637 тэрбум

3. Үндсэн хуулийн цэцийн дарга – 809.2 сая

4. Улсын Дээд Шүүх – 3.396 тэрбум

5. Шүүхийн ерөнхий ерөнхий зөвлөлийн дарга – 48.9 тэрбум

6. Хүний эрхийн үндэсний комисс – 748.4 сая

7. Улсын ерөнхий прокурор – 15 тэрбум

8. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл – 2.22 тэрбум

9. Улсын ерөнхий аудитор – 9.6 тэрбум

10. Авлигатай тэмцэх газрын дарга – 8.332 тэрбум

11. Санхүүгийн зохицуулах хорооны дарга – 2.755.8 тэрбум

12. Төрийн албаны зөвлөл – 558.2 сая

13. Сонгуулийн ерөнхий хороо – 25.2 тэрбум

14. Ерөнхий сайд – 99.630 тэрбум

15. Шадар сайд – 110.1 тэрбум

16. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга – 27.2 тэрбум

17. Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд – 57.3 тэрбум

18. Гадаад хэргийн сайд – 72.7 тэрбум

19. Сангийн сайд – 3,122.8 тэрбум

20. Хууль зүйн сайд – 391.8 тэрбум

21. Зам тээврийн сайд – 242.6 тэрбум

22. Батлан хамгаалахын сайд – 218.6 тэрбум

23. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд – 1218.3 тэрбум

24. Батлан хамгаалахын сайд – 17.945 тэрбум

25. Хүнс хөдөө аж ахуйн сайд – 131.1 тэрбум

26. Хөдөлмөрийн сайд – 170.7 тэрбум

27. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд – 497.2 тэрбум

28. Эрүүл мэнд спортын сайд – 691.1 тэрбум

29. Эрчим хүчний сайд – 67.6 тэрбум

30. Аж үйлдвэрийн сайд – 40.8 тэрбум

31. Барилга хот, байгуулалтын сайд – 49.4 тэрбум төгрөг байхаар төсөвлөжээ.

Холбогдох мэдээллүүдийг доорх хавсралтаас татан авч танилцаж болно.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай

2016 онд Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх барилга байгууламж

Хөгжлийн банкнаас санхүүжих төсөл хөтөлбөр

2016 оны төсвийн тооцооллын хавсралтууд

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version