НийгэмFocus

Нийслэлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гурван хөтөлбөр хэрэгжинэ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 9-ний 01 дүгээр тогтоолоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг баталсан. Үүний дагуу улсын хэмжээнд нийт таван хөтөлбөр хэрэгжихээс гурав нь нийслэлд хэрэгжих юм. Тодруулбал,

  1. Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах,  
  2. Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд Малчдыг малжуулах арга хэмжээ, Нийтийг хамарсан ажил зохион байгуулах арга хэмжээ,
  3. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Оюутан залуучуудыг цагийн ажилд зуучлах арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн зөвлөл /20201.05.04/ хуралдаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Хурлын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Сандагсүрэн хэрэгжүүлэхээр батлагдсан хөтөлбөрийн хүрээнд үргүй зардал гаргахаас сэргийлж, үр бүтээлтэй ажиллахыг анхааруулсан юм. Мөн дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албадын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж, иргэд ажилгүй байгаа шалтгааныг олж, ажилгүй иргэдийн тоог нарийвчлан гаргах хэрэгтэйг хурлын үеэр онцоллоо.

Иргэд ажил олгогчдын санал болгосон ажлын байрны мэдээллийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын цахим сайт болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албадаас авах боломжтой юм. Түүнээс гадна Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар иргэдэд түргэн, шуурхай мэдээлэл хүргэх зорилгоор чатбот ажиллуулж эхлээд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version