Уул уурхайFocus

Уурхайчдад дархлаажуулалтын хоёрдугаар тунг хийж эхэллээ

Коронавируст халдвар /SARS-CoV-2/-ын эсрэг дархлаажуулалтын I тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилтан хамрагдсан бол II тунд Тавантолгой, Нарийн сухайт, Айл баяны уурхайнуудын ажилчдыг эхний ээлжинд хамруулахаар боллоо.

ЗХЖШ-ын явуулын баг дархлаажуулалтыг 3 чиглэлд хийх бөгөөд 1 дүгээр баг 5 дугаар сарын 2-ны өдөр, 2 ба 3 дугаар баг 5 сарын 4-ний өдөр дээрх чиглэлийн уурхайнуудад дархлаажуулалтыг эхлүүлнэ.

Чиглэл бүрд эмнэлгийн 10 ажилтантай бүрэлдэхүүн, түргэн тусламжийн 1 машин вакциныг тээвэрлэх ба түргэний 3 машиныг ЗХЖШ-аас гаргах юм.

Дээрх уурхайнуудын ажилчдыг дархлаажуулалтанд хамруулсны дараа бусад чиглэлийн уурхайн ажилчдад вакцин хийх ажил үргэлжилнэ.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version