БоловсролFocus

Философи, хүний эрхийн уулзварт: “ЦАР ТАХАЛ БА ХҮНИЙ ЭРХ”

 Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын Эмнести Интернэшнл олон улсын байгууллага хамтран 2021 оны 4-р сарын 29-нд зохион байгуулагдах гэж байна.

 Энэхүү олимпиадын зорилго нь оюутнуудыг Ковид-19 цар тахлаас үүдэн зөрчигдөж буй, зөрчигдөж болзошгүй хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулан нэг талаас иргэдийн амь нас, эрүүл мэнд нөгөө талаас нийгэм, эдийн засаг, сэтгэлзүйн тулгамдсан асуудал гэсэн хоёрдмол байдлыг ухаалгаар даван туулахдаа хүний нэр төр, бие даасан байдлыг хүндэтгэх, тэгш байдал, шударга ёсыг дээдлэх, үл ялгаварлан гадуурхах, үл гутаан доромжлох мэт хүний эрхийн зарчмуудад философи, хүний эрхийн уулзварт авч үзэн эргэцүүлсэн ухаалаг, рациональ, шүүмжлэлтэй хандахад оршино.   

Тус олимпиадад төрийн ба хувийн хэвшлийн нийт 10 их, дээд сургуулийн философийн хичээл сонгон суралцаж байгаа оюутнууд оролцож хүний эрхийн нөхцөл байдлыг философийн үүднээс эргэцүүлж, хүний эрхийн мэдрэмжтэй хандах чадвараараа өрсөлдөх бөгөөд анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.  

 Олимпиад нь дараахь төрлүүдээр явагдана:

  • “Цар тахал ба хүний эрх” сэдэвт фото зураг, эвлүүлэг, зураасан зургийн төрлүүдээр зургийн үзэсгэлэн гаргах
  • Философи, хүний эрхийн тест ажилбар
  • Философийн эх бичиг эсвэл кино бүтээлээс философи утга санааг тунгаан тайлбарлах
  • Философи, хүний эрхийн асуудлаар тохиолдол жишээнд шинжилгээ хийх гэсэн төрлүүдээр          явагдан эхний 4 багийг шалгаруулн а. Мөн   уран илтгэгч 1, мэргэн санаа дэвшүүлэгч 1 оюутныг шалгаруулан урамшуулна.

Уг олимпиад нь оюутнууд Ковид-19 цар тахлаас үүдэн зөрчигдөж буй, зөрчигдөж болзошгүй хүний эрхийн асуудалд хүүхэд залуус, олон нийтийн анхаарлыг хандуулан, боломжит шийдлүүдийг олж харахад нь туслах чухал ажил болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

Олимпиадыг зохион байгуулах комисс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version