НийслэлFocusШинэ мэдээ

Дархлаажуулалтын цэгүүдийг гар утаснаасаа харах боломжтой

Нийслэлийн хэмжээнд 120 суурин болон явуулын цэгээр 263 багийн 1127 эмч, эрүүл мэндийн ажилтан “КОВИД-19” халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж байна.

Астразенека (AZD1222) болон Синофарм (Cor V) вакцины 2 дугаар тунд хамрагдах 18-аас дээш насны иргэдийг хэзээ, хаана вакцинд хамрагдахыг харьяа хороо, дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас холбогдож мэдээлэл өгөх тул та бүхэн товлосон хугацаанд вакциндаа хамрагдаарай.

Гадаад иргэн түр оршин суугаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт паспортойгоо очиж 2 дугаар тунд хамрагдах боломжтой юм.

Дархлаажуулалтын суурин болон явуулын цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг дараах аппликейшн ашиглан гар утаснаасаа харах боломжтой.

http://arcg.is/1zaHya хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version