Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрнуудын дундах тоглоомын талбайнуудыг битүүмжилжээ. Учир нь хүүхдүүд тоглоомын талбай дээр бөөгнөрөл үүсгэж байгаа нь халдвар тархах бас нэгэн нөхцөл болж байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй.
2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар 0-18 насны нийт 4,412 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ.
Тухайлбал,
- 0-4 насны 1,034
- 5-9 насны 1,406
- 10-14 насны 1,356
- 15-18 насны 616 байна.
Иймээс нийслэлийн зарим хороод халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ийнхүү тоглоомын талбайнуудыг битүүмжилж эхэлсэн байна.