Нийгэм
5 дугаар сарын 11-нийг “Өвөр Монголчуудыг дэмжих өдөр” болгожээ
Дэлхийн Монголчуудын Холбоо үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж дэлхийн олон оронд ажиллаж амьдардаг монголчуудын дэмжлэг, талархлыг хүлээж байгаа юм. Уг холбооны удирдах байгууллага болох Нэгдсэн Зөвлөл ээлжит хурлаа энэ сарын 18-нд хийжээ.
Уг хурлаар жил бүрийн 5 дугаар сарын 11-нийг “Өвөр Монголчуудыг дэмжих өдөр” болгохоор тогтжээ. Дэлхийн олон оронд амьдардаг монголчууд, тэдний эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага, хүмүүсээс гарч байгаа санал санаачилгыг нэгтгэн ийнхүү ажил хэрэг болгохоор Дэлхийн Монголчуудын Холбооноос албан ёсоор шийдвэрлэжээ.
Энэ өдрийг идэвхтэй үйл ажиллагаагаар дэмжиж ажиллахыг дэлхийн монголчууддаа уг холбооны Нэгдсэн Зөвлөлөөс уриалжээ.