Байгаль орчинFocusШинэ мэдээ

Дарьганга суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Баянцагаан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т, Эрдэнэцагаан сумын төвөөс баруун зүгт 90 км-т/ хээрийн гал түймэр гарсан  дуудлага 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11:58 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд 6 бүлэгт хуваагдан, гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нэгдүгээр баг түймрийн баруун хэсгийн Талын агуй, Шилийн богд уулын баруун талд, хоёрдугаар баг түймрийн баруун урд хэсгийн Сиймхий-Ухаа толгой гэдэг газар, гурав дахь баг түймрийн зүүн урд хэсгийн Ачаатын-Уул, Жаргалант-Уул орчимд, дөрөв дэх баг түймрийн зүүн хойд хэсгийн Ханан сүүдэрт уул орчимд, тавдугаар баг Шилийн богдоос зүүн хэсгийн 20 км-т Ац хар уул, Богдын-Эмээлт гэдэг газар, зуогадугаар баг Шилийн богд уулаас зүүн урд зүгт 40 км-т Цайдам хөндий гэдэг газар хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version