Эдийн засагОнцлох

Дэлхийн хаанаас ч ebarimt.mn-д бүртгүүлээд 300,000 төгрөгөө аваарай

Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорионы 15 хоногийн хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөгийг олгож байгаа бөгөөд зарим иргэдийн дансанд энэхүү мөнгө нь өнөөдрийг хүртэл ороогүй байна. 

Хэрэв та 300,000 төгрөгөө аваагүй байгаа бол яах ёстойг Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлахдаа “Монгол Улсын иргэн та хэрэв 300,000 төгрөгөө аваагүй байгаа бол: 

  • 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн
  • Тэтгэврийн насанд арай хүрээгүй  
  • Одоогийн байдлаар Монгол Улсын төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй 
  • Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа, эх орондоо ирээгүй байгаа 
  • Ибаримт-д /www.ebarimt.mn/ бүртгэл үүсгээгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй 
  • Төрийн алба хаагчийн цалингийн сүлжээнд байхгүй 
  • Малчны А дансаа бүртгүүлээгүй 
  • 1,072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон, ногдол ашиг авч байгаагүй байх нь.

Тиймээс та дэлхийн хаанаас ч интернет ашиглан Ибаримт /www.ebarimt.mn/ системд бүртгүүлж шинээр бүртгэл үүсгэхэд өөрийн дотоодын /Монгол Улсын/ банкны дансандаа хүлээн авна” хэмээлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version