Онцлох

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр боллоо.

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь  боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгав. 

Товч мэдээ -2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нийслэлд 36 мянга 412, орон нутагт 50 мянга 371 иргэнийг дархлаажуулснаар улсын хэмжээнд нийт 466 мянга 946 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

-2021 оны 04 дүгээр сарын 06-ны байдлаар улсын хэмжээнд 99 тусгаарлах байранд 3,794 хүн байна. Байруудад онцгой байдлын 170, цагдаагийн 201, эрүүл мэндийн 314, нийт 685 алба хаагч, ажилтан ажиллаж байна.

-Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 346.2 тэрбум төгрөгийг 5,129 зээлдэгч, үүнээс 772 аж ахуйн нэгж, 4,357 иргэнд олгоод байна. Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 216.2 тэрбум төгрөгийг 1,455 зээлдэгч, үүнээс 1,101 аж ахуйн нэгж, 354 иргэнд олгосон. 2,547 зээлдэгч 190.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авчээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version