БоловсролFocus

Нийт 9 сая төгрөгийн үнэ бүхий 1300 ширхэг ном бэлэглэв

Хувиараа бизнес эрхлэгч Б.Бат-Энх хоригдлуудад зориулан хувиасаа 1300 ном бэлэглэжээ. Нийт 9 сая төгрөгийн үнэ бүхий номыг тэрээр /2021.04.05/ ШШГЕГ-т хүлээлгэн өгсөн байна.

Б.Бат-Энх “Түүх, уран зохиолын номууд сонгон авчирлаа. Голдуу шинэ номууд бий. Гэмт хэргийн сэдэвтэй ном байхгүй. Хоригдлууд чөлөөт цаг ихтэй болохоор ном уншиж, өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж бодсон. Тэд ялаа гарч ирэхээр ажил олгогч нар ажилд авдаггүй, эргэн тойрных нь хүмүүс гадуурхсаар байдаг. Энэ буруу хандлагаа өөрчлөх хэрэгтэй.

Хоригдлуудын ар гэрийнхэн хүүхдээ, ханиа эргэж ирэхдээ хоол унднаас илүүтэй ном авчирдаг байгаасай. Шашны, буяны байгууллагууд хоригдлуудад их тусалдаг ч тэд голдуу 1-2 үйл ажиллагаа зохион байгуулаад яваад өгдөг юм байна. Илүү үлдэцтэй, ашиг шим нь урт хугацаанд үргэлжлэх тул ном бэлэглэхээр шийдсэн” гэж ярьсан юм.

ШШГЕГ-ын Сургалт, нийгэм сэтгэл зүйн хэлтсийн дарга хурандаа Ч.Цэнгэлбаяр эдгээр номуудыг улс даяар байрлах хорих ангиудад тараана гэв.         

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version