Эдийн засагОнцлох

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021” цахим үзэсгэлэн эхэллээ

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021” цахим үзэсгэлэн, семинарыг 2021 оны 4-р сарын 1-нээс 5-р сарын 1-ний хооронд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Экспорт олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулж байна.

Өнөөдөр тус үзэсгэлэн семинар, хэлэлцүүлгээр эхэлж, “Худалдан авах ажиллагааны эрх зүйн орчин”, “Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан эх оронч худалдан авалтыг дэмжих нь” сэдвээр оролцогчдод мэдээлэл өгч байна.

Ковид-19 халдварын улмаас амаргүй нөхцөл байдалтай байгаа үед дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор цахимаар энэ удаагийн үзэсгэлэнг зохион байгуулж буй юм.

Цахим үзэсгэлэнд үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллээ танилцуулж оролцоно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version