Богд хан ууланд 50 ширхэг самбар байршуулав
Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-өөс Онцгой байдлын хэлтэс, Тусгай хамгаалалтын газрын хамтарсан ажлын хэсэг Богд ууланд алхаж байгаа иргэдэд зөвлөмж, зөвлөгөө өгөх урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх арга хэмжээг зохион байгууллаа.
Ажлын хэсэг иргэдэд зөвлөмж бүхий гарын авлагыг тараан, 5 км-ийн зайд 100 метр тутамд ой, хээрийн түймэр болон болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх анхааруулга 50 ширхэг самбарыг байршуулсан юм. Богдхан ууланд нийт 28 ам байдаг.
Нийслэлийн иргэд Зайсангийн амыг ихээр зорьж, ажлын өдөр 1500 орчим, амралтын өдрүүдэд 2000-3000 хүн явган алхалт хийдэг байна гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ. Уншсан: 93