Уул уурхайFocus
Ганцмод, Сэхэ боомтыг тодорхойгүй хугацаагаар хаалаа
Хятад улсаас Манай улстай хиллэдэг Ганцмод, Сэхэ боомтыг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.
Хаах болсон шалтгаан нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Саус Гоби Сэндс” компаний уурхайд 30 хүнээс халдвар илэрсэнтэй холбоотой юм.
Ганцмод боомтой хиллэдэг Гашуунсухайтаар нүүрсний ачаа тээврийн 600-700 машин өдөрт урд хөрш рүү гардаг. Харин “Оюутолгой” компаний ажилтнаас ковидын халдвар илэрсэнтэй холбогдуулан урд хөрш машины тоог 40 болгон багасгасан.
Мөн өчигдрөөс тус нутгийн ПСР шинжилгээний аппарат эвдэрсэнтэй холбоотойгоор нүүрс тээврийг тодорхойгүй хугацаагаар хаажээ.