Халдварын эрсдэлээс сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал
Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай зохицуулалтын ажлын хэсэг /2021.03.30/ Барс-1, Лавай, И-март сүлжээ дэлгүүр, худалдааны төвд ажиллаж, цар тахлын үед худалдаа үйлчилгээний байгууллагууд Засгийн газар болон Улсын онцгой комиссоос гаргасан журам, зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцсан юм.
Хан-Уул дүүрэгт байрлах Лавай захын хувьд 60 гаруй түрээслэгчтэй бөгөөд нэг өдөрт дунджаар 600 гаруй иргэн үйлчлүүлдэг байна. Харин И-март сүлжээ дэлгүүрт 300 орчим ажилтан, 600 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулж, нэг өдөрт дунджаар 3500-4200 иргэнд үйлчилдэг байна.
“Ковид 19”-ийн эрсдэлээс сэргийлэхэд бүх шатандаа анхаарч, халдвар хамгааллын дэглэмээ сахих нь хүн бүрийн хэрэгжүүлж болох энгийн үйлдэл учир худалдаа эрхлэгчид болон иргэдэд энэ чиглэлийн мэдээлэл хүргэж, хамтдаа сэргийлэхийг уриалсан юм.