Хууль эрх зүйОрон нутагFocusШинэ мэдээ

Баянхонгорт хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг шалгаж байна

Баянхонгор аймгийн цагдаагийн газраас Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Буйлсан, Бууцагаан сумын 5 дугаар баг “Андаагийн дэнж” гэх газруудад иргэн Г, Х, М, Б нар нь жижиг оврын трактор ашиглаж, хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг тус тус илрүүлэн холбогдох шалгалтыг явуулж байна.

Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2.1 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.

Эх сурвалж: БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version