НийслэлFocusШинэ мэдээ

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа өгнө үү

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд есөн дүүргийн нутгийн удирдлагын байгууллага, иргэд, аж ахуйн нэгжээс цахимаар санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг бүхий Ажлыг хэсгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн захирамжаар байгуулсан. 

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Нэргүйгээр ахлуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Хурлын Ажлын албаны албан хаагчид, дүүргүүдийн ИТХ-ын дарга, холбогдох албан тушаалтнууд багтаж буй.

Хуулийн төсөлд санал авах ажлыг өнөөдрөөс бүх дүүрэг, хороонд эхлүүлж байна. Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор хэлэлцүүлэг зохион байгуулах, санал авах ажлыг цахимаар явуулна. Нийслэл хотын хэтийн хөгжил, хөгжлийн цаашдын чиг хандлага, өөрсдийн аж амьдралтай нягт холбогдох НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ-д иргэд, хуулийн этгээд Та бүхэн саналаа идэвхтэй өгнө үү.

Саналыг 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр хүртэл info@citycouncil.mn и-мэйл хаягаар  хүлээж авна. Мөн харьяа дүүргийнхээ ИТХ хурал, хорооны Иргэний тамхимаар дамжуулан Та саналаа өгөх боломжтой. Холбогдох бусад мэдээллийг Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны 70119921 дугаараас лавлана уу.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, санал өгөх хуудсыг дороос татаж авч, харна уу.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version