НийгэмОнцлох

НАМЭМ төслийн Удирдах хорооны хурал боллоо

Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн Удирдах хорооны хуралдаан /2021.03.12/ цахимаар зохион байгуулагдаж 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Тус хуралдаанд Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн Удирдах зөвлөлийн дарга ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон ХХААХҮЯ-ны МАА-н бодлого зохицуулалтын газрын дарга Ж. Батмөнх, МЭЕГ-ын дарга Д.Түмэндэмбэрэл, Швейцарын хөгжлийн агентлагийн дэд дарга Бенуа Мейэр-Биш тэргүүтэй удирдах хорооны гишүүд оролцлоо.

Түүнчлэн төслийн хүрээнд хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа яам, агентлаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож тухайн салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, сайн туршлагууд, сургамж, ололт амжилтуудыг танилцуулав.

2004 оноос эхлэн 2021 он хүртэл 4 үе шатаар 16 жил хэрэгжсэн энэ төслийн хамарсан газар зүйн хүрээ, хийсэн бодитой ажлууд, тэдгээрийн үр дүн тогтвортой байдлын талаар ярилцлаа. Үүнд: бэлчээрийн сэргэх чадавхд суурилсан төлөв байдлын мониторингийн сүлжээ, малчдын дөрвөн улирлын бэлчээрээ ашиглаж ирсэн уламжлалт зохион байгуулалтанд түшиглэсэн Бэлчээр ашиглалтын хэсгийн зохион байгуулалт, Бэлчээр ашиглалтын гэрээ нийт 18 аймгийн 189 суманд хүрсэн тухай онцоллоо.

Мөн дэлхийн зах зээлд Монгол малын гаралтай бүтээгдэхүүний бусад бүтээгдэхүүнээс ялгарах онцлогыг баталгаажуулах гарал үүсэл, чанарын цахим эргэн мөшгих систем, малын эрүүл мэндийн мөшгих систем, мал эмнэлгийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахимжуулах чиглэлээр төслөөс санаачлан хэрэгжүүлж байгаа ажлууд богино хугацаанд бодитой, үр нөлөө бүхий амжилтад хүрч салбарын хөгжилд чухал хувь нэмрүүд оруулж байгааг удирдах хороо цохон тэмдэглэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version