WorldFocus

Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан хугацааны даатгалын буцаан олголтыг авах боломжтой

Бүгд Найрамдах Солонгос Улсад Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Монгол Улсын иргэд ажилласан хугацааны 13 дахь сарын цалин болон нутаг буцах замын зардлын даатгалд хамрагддаг. Эдгээр даатгалаас буцаан олголт нэхэмжлээгүй нэр бүхий иргэд дараах материалыг бүрдүүлэн доорх хаягаар холбогдож мэдээлэл аваарай.

Бүрдүүлэх материал:

1. Гадаад паспорт, иргэний үнэмлэхийн эх хувь.

2. Нэхэмжлэгчийн нэр дээрх харилцах дансны тодорхойлолт.

Жич: Нэхэмжлэл гаргаж буй иргэн өөрийн биеэр хүсэлт гаргах ба ар гэрийнхэн нь /эхнэр, нөхөр, эцэг эх, ах дүү г.м/ төлөөлөхгүй болохыг анхааруулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version