Эдийн засагFocusШинэ мэдээ

2,650,905 ширхэг хувьцаа арилжигджээ

2021 оны гуравдугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 1,056,016,728.62 төгрөгийн үнийн дүн бүхий 2,650,905 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хөвсгөл” ХК (HVL+15.00%) болон “Дархан нэхий” ХК (NEH +14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол алт” ХК (ERS -14.95%) болон “Глобал монголиа холдингс” ХК (HML -8.82%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 564,673 ширхэг нэгж эрхийг нийт 130,498,436 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.73 хувиар өсөж, 34045.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,613,089,870,296.21 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version