Нийслэл

Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдааныг энэ сарын 25-ны өдөр товлолоо

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, Нийслэлийн  өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах, Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хурлыг товлох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Онцгой байдлын газар нь өнгөрсөн онд БНБУ-ын буцалтгүй тусламжаар техникийн парк шинэчлэл хийсэн юм. Тиймээс хуучин  тээврийн хэрэгсэл болон техник хэрэгсэл бүхий 732 сая төгрөгийн өмчийг төрийн өмчид буюу есөн дүүрэг, орон нутгийн өмчид шилжүүллээ. Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны 74 дүгээр сургууль болон Сонгинохайрхан амралт цогцолборын зоогийн газрын барилгын хэсэг шатсан учраас нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа. Түүнчлэн өнөөдрийн хурлаар нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдааныг энэ сарын 25-ны 11.00 цагт хуралдуулахаар товлолоо.


Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version