Тамирчдын амжилтFocus

“Цахим гүйлт-2021” аян энэ сарын 15-нд эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын хорооноос санаачлан энэ сарын 15-наас 28-ны өдрүүдэд бүх нийтийн эрүүл мэндийн “Цахим гүйлт-2021” аяныг орон даяар зохион байгуулна. Энэ хүрээнд Орхон аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, “Хангарьд” спорт клуб, Баян-Өндөр сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамтран цахим гүйлтийн аяныг эхлүүлэхээр бэлтгэж байна.

“Цахим гүйлт-2021” аянд иргэн бүр оролцох боломжтой бөгөөд оролцохын тулд гар утсандаа STRAVA аппликейшн татаж, өөрийн нэг өдөрт гүйсэн километр, цаг хугацаа зэрэг мэдээллээ бүртгүүлэх аж. Мөн эрүүл мэндийн цахим гүйлтэд хэрхэн оролцох арга зааврыг “Орхоны гүйгчид” цахим хуудаснаас авч болно.

Аяны манлайлагчдыг аймаг, сум дүүргээр нь нийт хэчнээн километр зайд гүйх, идэвхтэй хөдөлгөөн дасгалд хэрхэн оролцож байгаа зэрэг үзүүлэлтээр шалгаруулах юм байна. Эрүүл мэндийн “Цахим гүйлт-2021” аяны зорилго нь нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийг хөгжүүлэх, хөдөлгөөнөөр дамжуулан иргэдийн эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй дасгал хөдөлгөөнд бүх нийтийг уриалахад чиглэгджээ. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version