БоловсролОнцлох

Халамжаас хөдөлмөрт шилжиж л бид ядуурлаас гарна

ХНХ-ын сайд А.Ариунзаяа Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн юм. /2021.03.10/ Тэрээр “Засгийн газар дөрвөн жилийн хөтөлбөртөө дундаж давхаргыг өргөжүүлэх зорилт дэвшүүлсэн. Манай улсад ядуурлын түвшнээс доогуур амьдарч буй өрхүүд 1-5 халамжийн хөтөлбөрт хамрагдаж байна. Халамжийн сангаас нийт 72 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Иймд зарим өрх 5 хүртэл үйлчилгээ зэрэг авч байна. Хөдөлмөрийн зах зээлийн тухайд манай улсад 15 ба түүнээс дээш насны 2.1 сая хүн бий. Тэдний 994 мянга эрэгтэй, 1.1 сая нь эмэгтэй байна. 

Ажилгүй иргэдийн 58 хувь нь хүнсний эрхийн бичиг авч байна. 15-39 насны буюу хөдөлмөр эрхлэх боломжтой атлаа ажил хийдэггүй иргэд олон байна. Сүүлийн жилүүдэд бид ядуурлын талаар их ярилаа.

Халамжаас хөдөлмөрт шилжиж л бид ядуурлаас гарна. Иймд 18-35 насны залуучуудыг 1 сарын вакуумжсан сургалтад суулгана. Тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлдэнэ. Энэ сургалт тэтгэлэгтэй. Залуусын хандлагыг өөрчлөх нь бидний гол зорилт. 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээсээр л байна. Залуус тогтвор суурьшилтай ажиллахгүй байна гэж ажил олгогчид байнга хэлдэг. Иймд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Нийт 10 их наяд төгрөгийг зарцуулах хөтөлбөрийн  нэг хэсэг болох юм. Ирэх сард 500 залууг сургалтад хамруулна. Цаашлаад энэ тоо 1000 болж өснө. Энэ загвар амжилтад хүрвэл сард 5000 хүртэл тооны хүнийг сургана. БШУ, Соёлын яам, НХХЯ хамтран “Ажилтай залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version