Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, Гүйцэтгэх захирал Э.Болортулга нарыг хүлээн авч уулзлаа.
МСНЭ, НЗДТГ-тай хамтран жил бүрийн тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Үндэсний сэтгүүл зүйн форум”-ыг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил цар тахлын нөхцөл байдал хүнд цаг үед уламжлалт форумын арга хэмжээг таслалгүй зохион байгуулах боломжийн талаар талууд ярилцав.