Эрүүл мэндНийслэлШинэ мэдээ

Вакцинжуулалтын 46 цэг ажиллаж байна

Монгол Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 26 мянга гаруй хүнийг хамруулжээ. 

Цаашид өдөрт 15-20 мянган хүнийг вакцинд хамруулах бөгөөд долдугаар сар гэхэд нийт хүн амынхаа 60 хувь буюу насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулахаар төлөвлөж байна.

Вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байсан бол  өнөөдрөөс 46 цэг ажиллаж байна. Эдгээрт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version