Эрүүл мэнд

Амьтны түүхий бүтээгдэхүүн амь насанд халтай

Сүүлийн үед иргэд амьтны гаралтай түүхий бүтээгдэхүүн тэр дундаа тарваганы цөс, элэг, давсаг, хүн мах зэргийг өвчинд сайн хэмээн хэрэглэснээр байна.

Энэ нь тарваган тахал өвчнөөр өвчлөх улмаар амь насаа алдах эрсдлийг бий болгосоор байгааг ОНЦГОЙ анхааруулж байна.

Тухайлбал, өнгөрсөн сард Хөвсгөл аймагт тарваганы элэг, цөс, хүн махыг залгисан иргэн тарваган тахлын халдвар авч, нас барсан харамсалтай хэрэг боллоо.

Хэдийгээр улсын хэмжээнд тарвага агнуурыг хориглосон ч тарвага агнах, мах, арьс, дотор эрхтнийг хэрэглэх, хот суурин газарт оруулж ирэх, зарж борлуулах байдал байсаар байна.

Энэхүү хууль бус үйлдэл нь олон хүнийг хамарсан дэгдэлт гарах, улмаар бусдын эрүүл мэнд, нийгэм эдийн засагт хохирол учруулсаар байгаа тул анхаарал болгоомж илүүдэхгүй биз ээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version