Ахмадуудад бэлэг барьлаа
Энэ дагуу Геронтологийн үндэсний төвөөс “Эрүүл насжилтыг дэмжих” өдөрлөг болгон олон улсын ахмадын өдрийг Эрүүл мэнд, спортын яам, ДЭМБ, НЗДТГ, Монголын Ахмадын Холбоо болон бусад ахмадын холбоодтой хамтран өнөөдөр ““Чингисийн талбай”-д тэмдэглэж байна.
Настны эрүүл мэндийг хамгаалах, эрүүл насжилтыг дэмжих, сурталчлах зорилготой уг үйл ажиллагаагаар талбай дээр хүрэлцэн ирсэн настанд урлаг соёлын арга хэмжээгээр үйлчилэхээс гадна, хамтран ажиллах байгууллагуудын үйл ажиллагааны танилцуулга, сурталчилгаа, эрүүл насжилтыг дэмжих сургалтууд явууллаа.
Мөн урьдчилан сэргийлэх үзлэг (дотор, зүрх судас, мэдрэл, уламжлалт), багажийн шинжилгээ (зүрхний бичлэг, ясны сийрэгжилт тодорхойлох, хэвлийн чанд авиан шинжилгээ, бие бялдрын цогц үнэлгээ хийх, артерийн даралт үзэх, захын цусанд санамсаргүй сахар тодорхойлох) зэрэг шинжилгээнүүдийг үнэ төлбөргүй үзүүлж байна.