НийгэмОнцлох

Ахмад сэтгүүлчдэд “Алтан өргөмжлөл” гардуулав

Монголын Үндэсний сэтгүүлзүйн  жилийн ой маргааш тохионо. Энэхүү түүхт ойн өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос сэтгүүл үйн ахмад зүтгэлтнүүд болох МУСГЗ Б.Монголхүү, МУСГЗ Н.Даариймаа, сэтгүүлч Л.Сүхбаатар нарт хүндэтгэл үзүүлж, “Алтан өргөмжлөл” өргөн барив.

Мөн энэ үеэр МСНЭ-ийн “Хэвлэл мэдээллийн тэргүүнйи ажилтан” цол тэмдэгээр “Монголын үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Б.Сэлэнгэ, “Ган үзэгтэн” шагналаар “Өдрийн сонины сэтгүүлч Б.Номин-Эрдэнэ нарыг тус тус шагналаа.

МСНЭ-ээс энэ үеэр “Шинэ цаг үе ба сэтгүүл зүй” тунхагийг гаргаж, мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн эрин үед мэргэжлийн сэтгүүл зүйн чиг хандлагыг  тодотгох, хэвлэлийн эрх, эрх чөлөөний суурь зарчмыг цар тахал болон цаг үеийн ямарваа нөхцөл байдлаас үл хамраан үл хөндөх, тууштай хамгаалах зарчмыг уриалав.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version