Оюутолгой 648.9 тэрбум төгрөгийн татварын актыг барагдуулж дууслаа
Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016-2018 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан.
• “Оюутолгой” ХХК-аас 2021 оны 2 сарын 25-ны өдөр эхний 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол,
• 2021 оны 3 сарын 04-ний өдөр буюу өнөөдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийн шилжүүлсэн байна.
Ингэснээр Монголын Татварын Ерөнхий Газраас тус компанид 2020 оны 12 сарын 24-ний өдөр 228 сая ам.доллар буюу 648.9 тэрбум төгрөгийн татварын акт тавьсныг барагдуулж дууслаа.
Татварын ерөнхий газраас 2020 онд ногдуулсан актуудын үндэслэлээс заримыг нь дурдвал:
Менежментийн төлбөрт суутгалын татвар ногдуулаагүй 164.7 тэрбум төгрөг,
Туркойз Хилл Ресурс компанид төлсөн зээлийн хүүд суутгалын татвар бүрэн ногдуулаагүй зөрчилд 179.4 тэрбум төгрөг,
АМНАТ тооцохдоо Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөг зэргийг тооцож, ногдуулсан.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Монгол Улсын Сангийн яам – Ministry of Finance Mongolia
Монгол Улсын Засгийн газар
Монголын Татварын алба