Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст өнөөдөр төрийн дээд шагнал гардууллаа. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар гардуулан өгсөн юм.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР
Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгийн ахмад нягтлан бодогч Дэлэгийн Баянтөр
“Боловсролын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрлэлийн газрын Захиргаа, хэрэглэгчтэй харилцах хэлтсийн дарга Мантайноровын Ариунжаргал
Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн бага ангийн багш Гун-Ажавын Туул
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Уламбаярын Эрдэнэбат
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Биеийн тамирын тэнхимийн багш Галбадрахын Ерөөлбат
АЛТАН ГАДАС ОДОНГООР
Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын ахлах шинжээч Цэдэндоржийн Чимэдлхам
Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын мэргэжилтэн Жигжидийн Байгаль
Нийслэлийн ерөнхий боловсролын 50-р сургуулийн технологийн багш Загдсүрэнгийн Ганчимэг
Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын багш Доржийн Бадмаанямбуу
Нийслэлийн 128 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Бодьсаналын Оюунгэрэл
Монгол Улсын Боловсролын их сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн эрхлэгч Гэлэнгийн Батцэнгэл
Монгол Улсын Боловсролын их сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн эрхлэгч Чулуунбаатарын Байгалмаа
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийн сургалт арга зүйн мэргэжилтэн Дистаабазарын Энх-Амгалан
Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Мөнхцэрэнгийн Золзаяа
Боловсрол, шинжлэх ухааны салбарын шагнал гардан авсан хүмүүст хандаж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үг хэллээ. Тэрбээр “Боловсрол, шинжлэх ухааны салбарт өөрийн оюун ухаан, залуу нас, амьдралаа зориулан ажилласан хөдөлмөрөө үнэлүүлэн шагнал гардан авч буй та бүхэндээ халуун баяр хүргэе. Шинэ зууны боловсрол, шинжлэх ухааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Бид энэ цаг үед орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар Монгол Улсын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулав гэдгээ дүгнэнэ. Ирэх жилүүдэд салбар улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулах вэ гэдгээ тодорхойлсон шинэчлэлийн он жил байх юм. УИХ-аар удахгүй Боловсролын багц хуулийн төслийн шинэчлэлийг хийх томоохон ажил бий. XXI зуун, аж үйлдвэрийн IV хувьсгалд төлөвшил сайтай монгол иргэнийг бэлтгэх чиглэлд та бидний хичээл зүтгэл, сэтгэл, хөдөлмөр оролцоо их бий шүү. Шинэчлэлийн төлөө нэг баг болж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.