Уул уурхайFocus

Вакцинжуулалтын бэлтгэл хангана

Монгол улсад Ковид-19 цар тахлын халдварын эсрэг вакцинжуулалт эхэлсэнтэй холбогдуулан Орхон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн Шуурхай штаб хуралдаж, хурлаар улсын онцгой объект Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдыг вакцинжуулах ажлыг зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн.

Вакцин хүлээн авах, ажилчдыг мэдээллээр хангах, байр бэлтгэх, тэнд ажиллах мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах зэрэг асуудлыг төлөвлөхөөр шийдвэрлэв.

Стандартаар вакцинжуулалтын үйл ажиллагааны дараа нэг хүнийг 30 минут ажиглалтад байлгаж, ямар нэгэн хүндрэл гарахаас урьдчилан сэргийлэх ёстой.

Иймээс вакцинжуулалтыг үйлдвэрийн бүсэд зохион байгуулах боломжгүй гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн Шуурхай штабын дарга Д.Мөнхболд мэдээллээ. 

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version