Нийгэм

“Сэлэнгэ” зах 570 иргэнийг ажлын байртай болгоно

Нийслэлийн иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хангах “Сэлэнгэ” хүнсний шинэ зах өнөөдөр нээлтээ хийлээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хорьдугаар хорооны нутаг дэвсгэрт үүд хаалгаа нээсэн шинэ зах иргэдийг хямд үнэтэй, баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр хангахаас гадна нэг дор 570 хүнд шинэ ажлын байр бий болгосон аж.
Тус захын нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, уг захыг барьж байгуулсан “Тайж” группийн хамт олонд шинэ ажлын байр бий болгосонд талархал илэрхийлсэн юм.

Мөн тус захын түрээслэгчид болон үйлчлүүлэгч иргэдэд хандаж Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан хэрэгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдах боломжтойг дуулгалаа.

“Сэлэнгэ” хүнсний захын дэргэд  хүнсний эрдэм шинжилгээний “САМО” институтийн загвар лаборатори ажиллаж хүнсний бүтээгдэхүүнд бүх төрлийн шинжилгээг хийж баталгаажуулснаар иргэд чанар, эрүүл ахуйн хувьд ямар ч эрсдэлгүйгээр хүнсээр хангагдах боломж бүрдэж буй аж.

Түүнээс гадна Монгол Улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 50 гаруй хувийг дангаар хангадаг Сэлэнгэ аймгийн 17 сумын ногоочдод тус худалдааны төв тусгайлан лангуу гаргаж өгснөөр ченжийн гар дамжаагүй хямд үнэтэй ногоогоор нийслэлийн иргэд жилийн дөрвөн улирлын турш хангагдах боломжтой болж буйд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан онцлон талархлаа.
0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version