Дуу хөгжимFocusШинэ мэдээ

Ноён Бондгор 1, 2-р байрны ялагчиддаа тус бүр 100 сая төгрөгийн гэрээ байгуулан ажиллана

Монгол улсын эх үрсийн элч дуучин Ноён Бондгор тэмцээний 1, 2-р байрны ялагчиддаа тус бүр зуу зуун сая төгрөгийн гэрээ байгуулан, уран бүтээлийн гэгээн замыг нь ивээн тэтгэж хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд монгол орон даяар зохион байгуулагдсан Ноён Бондгорын дууг хэн сайн дуулах вэ? Цахим уралдааны шагналт байрын эзэд болон тэргүүн байрны ялагчдыг 2 сарын 14 буюу шинийн 3-ны билэгт сайн өдөр Ноён Бондгор гэргий Золзаяа нарын хамтарсан “Хайр бүхний эхлэл” онлайн тоглолтын үеэр зарласан билээ.

Бусдаасаа авьяас чадвар дуулалтаараа онцгой байж тэргүүлсэн ялагчид бол

1. Н. Лхангаа

2. Э. Анир нар бөгөөд Уралдааны ялагчид тус бүр зуу, зуу сая төгрөгийн уран бүтээлийн гэрээнд гарын үсэг зурж, Ноён Бондгорын зүгээс цаашдын бүхий л уран бүтээлд нь дэмжлэг үзүүлэн ивээн тэтгэж ажиллахаа илэрхийлжээ.

Энэхүү тэмцээн нь цар тахалтай хөл хорионы үед зохион байгуулагдсан хэдий ч маш амжилттайгаар олон хүнийг нас хүйс мэргэжил хамаарахгүйгээр хамруулж чадсан томоохон тэмцээний нэг байлаа.

Дашрамд хэлэхэд Монгол улсын эх үрсийн элч дуучин Ноён Бондгор маань нийтийн дууны ертөнцөөс поп дууны урсгалт ертөнц рүү хувьсан шилжиж томоохон тэсрэлт хийж байгааг дуулгахад таатай байна. Түүний шинэ уран бүтээл удахгүй цацагдах юм. Уран бүтээлийн арвин их амжилтыг хүсье.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version