ЭМЯОнцлох

Коронавирусын эсрэг вакциныг 2 удаа хийлгэж байж дархлаа тогтоно

Коронавирусын эсрэг вакцины найрлагад юу ордог болон вакциныг яагаад хоёр удаагийн тунгаар хийлгэх ёстой вэ? гэдэг талаар ЭМЯ-аас зөвлөгөө, мэдээлэл гаргажээ.

Тодруулбал, Эхний тунгийн дараа хүний дархлааны тогтолцоо вирусыг таних чадвартай болдог бөгөөд энэ үед дархлаа хангалттай тогтоогүй байна. Харин хоёр дахь тунгийн дараа дархлааны хариу урвал улам хүчирхэг болж, дархлаа сайн тогтох бөгөөд халдвараас сэргийлэхийн тулд вакциныг хоёр тунгаар хийлгэх хэрэгтэй юм байна.

Ковид-19-ийн эсрэг вакцины тухай:

Одоогийн байдлаар дэлхий дахинд Ковид-19-ийн эсрэг 232 вакцин хөгжүүлэх судалгаа хийж байгаагаас 60 гаруй нь эмнэл зүйн туршилтын шатанд байна. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ДЭМБ-аас Pfizer/BioNTech вакциныг (Comirnaty COVID-19 mRNA) яаралтай горимоор хэрэглээнд гаргах зөвшөөрөл олгосон.

Уг вакцин нь

  • -70°C хэмд хадгалж тээвэрлэх,
  • 2-8°C хэмд 5 хоног хүртэл хадгалах горимтой,
  • 6 хүн/тунгаар савлагдсан, 0.3 мл-ээр таригдах дэлхий дахинд анх удаа шинэ технологиор хөгжүүлэн гаргаж авсан байна.

Энэ оны 2-р сарын 15-нд ДЭМБ-аас АстраЗенека / Оксфордын их сургуулийн хамтарсан вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон вакцины чанар, аюулгүй байдал, үр дүнг ДЭМБ үнэлдэг бөгөөд улс орнууд үндэснийхээ түвшинд зөвшөөрөл олгох, бүртгэх, баталгаажуулалт хийх боломжтой. Уг  вакцин нь гүн хөлдөөгчид хийх шаардлагагүй 2-8°C хэмд хадгалдаг байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version