“Нэг хаалга-Нэг Шинжилгээ”-нд эхний өдөр 45.351 хүнийг хамрууллаа
Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 23-ны өдрүүдэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилготой тус шинжилгээнд халдварын голомтын идэвхитэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хороодоос сонгогдсон айл өрхийн 1 гишүүн хамрагдана.
Энэ хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багт эрүүл мэндийн салбарын 1415 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм.
2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22:00 цагийн байдлаар, тус шинжилгээнд нийтдээ 45.351 хүнийг хамруулж дууссан байна.
ТУХАЙЛБАЛ:
• Багануур -79
• Баянзүрх -9812
• Баянгол -7672
• Хан-Уул -4505
• Чингэлтэй -4530
• Сүхбаатар -4499
• Сонгинохайрхан -12.248
• Налайх -2006 хүн шинжилгээнд хамрагджээ.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР