Эдийн засагFocus

Бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэлээ

Монголбанк, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж байгаа с Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн 3.3-т “иргэд, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлнэ” гэж заасныг үндэслэн Монголбанкнаас бусад байгууллагуудтай хамтран дэд хөтөлбөр боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Монголбанк, ХХААХҮЯ, СЗХ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Зээлийн батлан даалтын сан, БШУЯ-ны харья Насан туршийн боловсролын үндэсний төв, Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төв, МҮХАҮТ, Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагуудын нийт 32 ажилтнууд сургагч багш бэлтгэх сургалтанд хамрагдлаа.

Сургалтыг Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч, мастер сургагч багш Маркус Лох, тус сангийн ажилтнууд болон Монгол Улсын эксперт багш нар хамтран орлоо. Энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар нь цаашид БЖДҮ эрхлэгч нарт санхүүгийн боловсрол олгох сургалтуудыг хийхээс гадна дараагийн сургагч багш нарыг бэлтгэх юм.

ОЛОН НИЙТИЙН БОЛОВСРОЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version