Хархорум хотын 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монголчуудын түүх соёлыг танин мэдэх, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой “Виртуал Хархорум” төслийг “Шинжлэх ухаан технологийн сан”, “Рио Тинто Монгол”-ын санхүүжилтээр МУИС, “Дижитал Солюшнс” хамтран гүйцэтгээд байна.
Технологийн дэвшлийг ашиглан 800 жилийн тэртээх Хархорум хотоор аялах, тухайн орчныг мэдрэх боломжийг олгосон виртуал Хархорумыг эрдэмтдийн судалгааны үр дүн, түүхийн сурвалжид тулгуурлан зохион бүтээжээ.
Виртуал хотыг 3D шилний тусламжтай үзэж сонирхох боломжтой бөгөөд зөвхөн Хархорум музейд зочилсноор бодит мэдрэмжийг авна.