Орон нутагFocusШинэ мэдээ
Орон нутгаас нэр нь ирж, PCR шинжилгээ өгсөн иргэд л хотоос гарна
Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж байна.
Тухайн иргэд аймгийнхаа онцгой комиссын шуурхай штабт хотоос гарах хүсэлтээ гаргаж, аймгийн Шуурхай штабаас Нийслэлийн онцгой комисс руу тухайн иргэдийн нэргийг ирүүлнэ. Нэр нь ирсэн иргэн PCR шинжилгээ өгсөн тохиолдолд хотоос гарах юм.
Иймд, нийслэл, аймаг, орон нутгийн Онцгой комисс ямар ажлуудыг зохион байгуулах, иргэд хаана хандаж, ямар шинжилгээ, бичиг баримт бүрдүүлсэн байх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх инфографикаас хүлээн авна уу.