Эдийн засагОнцлохШинэ мэдээ

Сар шинийн баярыг угтан гялс банкныхаа жилийн хураамжийг чөлөөллөө

Монгол түмний үндэсний баяр болох “Цагаан сар” буюу Сар шинийн баяр энэсарын 12-нд тохионо. Энэхүү баяраар Монгол түмэн өндөр настандаа хүндэтгэл үзүүлэн өргөө гэрт ньзочлон золгож хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай билээ. Гэвч энэ жилийн хувьд дэлхий даяар тархаад буй Цар тахлын улмаас нийслэл хотноо хөл хорио тогтоохоор болж айлгэрийнхэн гэртээ байж, ахмад настнуудынхаа амар мэндийг зайнаас эрин мэндчилж,цахим золголт хийх болоод байна.

Тэгвэл Төрийн банкнаас Арвандолдугаар жарны “Цөөвөр хэмээх цагаагчин үхэр”жилийг угтан хоёрдугаар сарыг дуустал хугацаанд Гялсбанк үйлчилгээнд шинээрбүртгүүлсэн харилцагчийн эхний жилийн суурь хураамжаас нь чөлөөлөн ахмад буурлууд болон харилцагч нартаа хүндэтгэл үзүүлэн бэлэг барьж байна.

Төрийн банкнаас цахим золголтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаабөгөөд өнгөрсөн жил банк доторх шимтгэлээ чөлөөлж байсан юм.Гялсбанк үйлчилгээгээр харилцагч, ахмад настандаа хүндэтгэл үзүүлэн шилжүүлэгхийхээс гадна сар бүр байрны мөнгө, гар утасны болон бусад төлбөрүүдийг гар утас, интернэт банкаа ашиглан хялбархан төлөх боломжтой.

Түүнчлэн, Төрийн банканд данстай 2.2 сая харилцагчдын хувьд Гялсбанкүйлчилгээнд онлайнаар буюу зайнаас бүртгүүлэх боломжтой.Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version