Эрүүл мэндFocusШинэ мэдээ

Коронавирусын тухай

Коронавирус гэдэг нэр нь латин хэлний Corona буюу титэм, цагираг гэсэн утгатай үгнээс үүссэн. Электрон микроскопоор харахад вирусын халдвар нь цагирган, титэм хэлбэртэй харагддаг аж. Уг вирус нь 1960 онд анх энгийн ханиадтай хүний хамрын самсаанаас олдож байжээ. Ихэнхидээ ханиад, томуу хэлбэрээр эхэлж уушгины хатгалгаа болж хүндэрдэг байна.

Коронавируст халдвар хаанаас үүсэлтэй вэ?

Мал, амьтны гаралтай тухайн вирус элбэг байдаг бөгөөд саяхныг хүртэл зөвхөн мал амьтнаас хүнд халдварладаг гэж үзэж байсан.

Харин одоо хүнээс хүнд амьсгалын зам, ахуйн замаар халддаг болох нь тогтоогдоод байна. Тодруулбал, халдвартай хүний хүрсэн эд зүйлд хүрсэн гараараа ам, хамар, нүдэндээ хүрвэл мөн халдвар тархана. Ханиадны нууц үеийг ДЭМБ-аас 7-14 хоног гэж авч үзэж байна.

n-CoV нь сарьсан багваахайн коронавирустэй 96%, панголины коронавирустэй 86-92% ижил байгааг тогтоожээ. Одоогоор хүний коронавирусын 7 төрлийг илрүүлээд байгаа юм байна.

Үүнд:
– Human coronavirus 229E
– Human coronavirus OC43
– SARS-CoV
– Human coronavirus NL63 (HCoV-NL63, New Haven coronavirus)
– Human coronavirus HKU1
– Middle East respiratory syndrome coronavirus (MERS-CoV), previously known as Novel coronavirus 2012 and – HCoV-EMC.
– Wuhan coronavirus (2019-nCoV)

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Эхний шинж тэмдэг 39-аас дээш ойрхон болон олон хоног халуурах, толгой өвдөх, ханиалгах шинжээр илэрнэ. Тухайн хүний биеийн дархлаанаас мөн шалтгаалаад өвчний илрэх шинж өөр өөр.

Вирусын халдвар авсан хүн энгийн ханиадтай адил хөнгөн болон хүнд хэлбэрийн амьсгалын замын өвчнөөр өвчилдөг. Нус гоожих, ханиалгах, хоолой улайх, толгой өвдөхөөс гадна хэд хоног үргэлжилж халуурах шинж илэрдэг байна. Дархлаа султай болон, өндөр настай, бага насны хүүхдүүд илүү хүндээр өвчилж хатгалгаа, бронхит болох нь элбэг.

  • Халуурах – 88%
  • Хуурай ханиалгах – 68%
  • Ядарч сульдах – 38%
  • Цэр гарах – 33%
  • Амьсгал давчдах – 19%
  • Булчин өвдөх – 15%
  • Хоолой өвдөх – 14%
  • Толгой өвдөх – 14%
  • Бөөлжих-5%
  • Хамар битүүрэх-5%
  • Гүйлгэх-4%

Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.

Хэн илүү өвчилж байна вэ?

Бүх насны хүүхэд өвчилж байна. Өндөр настан, архаг хууч өвчтэй, ялангуяа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүс хүндрэх тохиолдол их байна.

Коронавируст халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
  • Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
  • Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
  • Гараа сайтар савандаж угаах
  • Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
  • Амны хаалт зүүх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Гадуур явахдаа бээлий өмсөх
  • Олон хүн цугларсан газраар явахгүй байх
  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
  • Сайн унтаж амрах
  • Тайван стрессгүй байх
  • Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
  • 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
  • Шүлсээ хаяхгүй байх
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version