НийгэмFocusШинэ мэдээ
БНСУ-аас 166 иргэн эх орондоо ирлээ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн.
Энэ дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардлаа.
Тус нислэгээр нийт 166 иргэн эх орондоо ирлээ. Үүний 18 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 15 нь жирэмсэн-асран хамгаалагчийн хамт, 3 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 122 нь бусад шалтгаантай иргэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.