Засгийн газарОнцлохШинэ мэдээ

УОК нийслэлд хөл хорио тогтоох, эсэхийг дахин хэлэлцэнэ

Улсын онцгой комиссын хуралдаанаар хөл хорио тогтоох, эсэх шийдвэр гаргаагүй байна. Өнөөдрийн хуралдаанаар коронавирус цар тахлын нөхцөл байдлын мэдээлэл, цааш авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлэл, нийслэлд бүх нийтийн бэлэн байдлыг хэсэгчилсэн байдлаар тогтоох, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Эрүүл мэндийн яамнаас нийслэл хотыг энэ сарын 6-наас эхлэн 14 хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналыг УОК-т хүргүүлсэн. Харин УОК-ын хуралдаанаар Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг дэмжээгүй байна.

Харин УОК-ын хуралдаанаар 10 хоног хөл хорио тогтоох санал яригдсан бөгөөд энэ хугацаанд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар шийдвэрийг дахин хэлэлцэж гаргахаар болжээ. УОК-ын гишүүд хөл хорио тогтоох саналыг дэмжиж байгаа ч хэд хоног тогтоох, ямар арга хэмжээ авахыг маргааш шийдэх юм.

Улаанбаатар хотод коронавирусийн 12 голомт идэвхитэй байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа юм. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version