ОнцлохУрлаг спортШинэ мэдээ
Сар шинийн барилдааныг зохион байгуулна
Монголын үндэсний бөхийн холбоо Сар шинийн уламжлалт барилдааныг 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр “Монгол бөхийн өргөө”-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана.
Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөлөлүүд оролцох бөгөөд нэрсийг 2021 оны хоёрдугаар сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд заасан хуваарийг дагаж мөрдөнө гэж МҮБХ-ноос мэдээллээ.