НийслэлFocusШинэ мэдээ
“Офицер таун” хотхоныг хамгаалалтад авчээ
2021 оны 1-р сарын 24-ны өдөр батлагдсан тохиолдол “X апартмент 1” байрнаас бүртгэгдсэн.
Тус байрны оршин суугчид болон СӨХ-ийн ажилчид нийт 128 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулахад тухайн байрны СӨХ-ийн 4 ажилтнаас ковидын эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тус байрыг хамгаалалтад авлаа.
Тухайн СӨХ-ийн ажилтан нь Баянзүрх дүүргийн 16-р хорооны “Офицер таун” хотхонд амьдардаг тул мөн адил хамгаалалтад авч яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Иймд иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, шинжилгээний хариу гартал гэрээсээ гарахгүй байж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсье.
Сайхан цагийн төлөө хамтдаа.