ТББХороо Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 12:30 цагт товлолоо. Хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэх юм байна.
УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн бөгөөд өнөөдөр Ерөнхийлөгч саналыг УИХ-д оруулжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд үг хэлж, асуулт асуусан.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Л.Оюун-Эрдэнэ танхимын тэргүүн болно гэхэд туршлагын хувьд дутуу, намын дарга гэдэг юм уу эрхлэх асуудал багатай. Танд намын даргын эрх мэдэл байхгүй тул Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд илүү туршлагатай хүмүүсийг томилоорой.
Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ:
Монгол Улсын Үндсэн хуулийг бүх иргэн, төрийн байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй. Үүний хүрээнд Засгийн газар ажиллана. Үүргээ биелүүлнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл бие биедээ хяналт тэнцвэртэй, хараат бус шүүхтэй байх ёстой. Энэ хяналт тэнцвэрийг барьж ажиллана. Хувь хүн биш хууль засагладаг засаг төртэй байх ёстой. Ийм итгэл үнэмшлээр ажиллана.
Гишүүд асуулт асууж дууссан тул Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох санал хураахад ТББ-ны 16 гишүүний 13 нь дэмжлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганболд, Б.Пүрэвдорж, У.Хүрэлсүх нар татгалзсан кноп дарлаа. У.Хүрэлсүх кноп андуурсан тул дэмжсэн саналд оруулж өгөхийг хүсэн улмаар 16 гишүүний 14 нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжив.
Өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын чуулганаар 32 дахь Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ.