ОнцлохЭрүүл мэндШинэ мэдээ

Хоногт дунджаар 5-6 хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтжээ

2021 оны 1 сарын 11-нээс 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрүүдэд ГССҮТөвийн ХАЯТТасагт нийт 2076 хүн осол гэмтлийн яаралтай тусламж авсан. Үүнээс 635 буюу 30.6% нь 0-18 насны хүүхэд байна.

0-18 насны хүүхдийн осол гэмтлийг шалтгаанаар авч үзвэл:

  • Унаж гэмтэх – 54.0%
  • Амьгүй механик хүчинд өртөх /иртэй зүйлд зүсэгдэх, хавчуулагдах, унаж байгаа зүйлд цохигдох гэх мэт/ – 14.8%,
  • Амьтай механик хүчинд өртөх /санамсаргүй цохигдох, гараас нь эвгүй татах, нохойд хазуулах, мал амьтанд өртөх гэх мэт/ – 13.9%,
  • Түлэгдэл – 7.6%,
  • Шалтгаан тодорхойгүй гэмтсэн – 1.9%,
  • Зам тээврийн осолд өртсөн – 3.6% -ийг тус тус эзэлж байна.

Мөн хоногт дунджаар 5-6 хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтсэн шалтгаанаар эмнэлэгт хандан, тусламж авч байна. Нийт унаж гэмтсэн хүүхдүүдийн 27.4% нь чарганаас унаж гэмтсэн байна.

Иймд Нийт эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийг ахуйн осол, гэмтэл болон болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Нэг хоромын сэрэмжгүй байдлаас тань үүдэж таны хүүхэд гэмтэж, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул та бүхэн хором бүхэн анхаарал сэрэмжтэй байхыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас анхааруулж байна.

Бяцхан үрсээ учирч болзошгүй аюулаас хамгаалцгаая. Эцэг эх та бүхэн хүүхдийнхээ хамгийн том хамгаалагч нь билээ.

Эх сурвалж: ГССҮТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version