Эдийн засагОнцлохШинэ мэдээ

“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төсөлд санал авч байна

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ (FATF)-аас Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт (ФАТФ-ын 40 зөвлөмж) гаргасан байдаг.

Зөвлөмж 15-д орсон өөрчлөлтөөр тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь “виртуал хөрөнгө”-д нэгэн адил үйлчлэхээр тогтжээ. Монгол Улс ФАТФ-ын стандартыг бүрэн биелүүлэх хүрээнд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийг боловсруулж, санал авч байна.

“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төсөлтэй энд дарж танилцана уу.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version